Сонгуулийн өдрийн арилжааны 6 стратеги – сонгуулийн зах зээлийн давалгааг давах.
Та шинэхэн, дунд зэргийн эсвэл туршлага ихтэй арилжаа эрхлэгчээс үл хамааран дэлхий дахинп болж үйл явдлууд зах зээлүүдэд томоохон нөлөө үзүүлдгийг та мэднэ гэж итгэж байна. Жишээ нь Ковид-19 хэд хэдэн CFD зах зээлд ихээхэн хэмжээний өсөлт, уналтыг дагуулсан. Гэвч энэ нь зах зээл дээр боломж олгодог үүн шиг томоохон хэмжээний үйл явдал байх албагүй. Өдөр тутмын мэдээ, мэдээлэл ч байж болно. Тиймээс сонгууль болоход зах зээл ч таамаглашгүй байх боломжтой, тийм үү? Сонгуулийн үеийн зах зээлийн тогтворгүй байдалд таныг бэлтгэх зорилгоор бил сонгуулийн үеэр арилжаа хийх 6 стратегийг нэгтгэлээ.
#1 Цаг хугацааны машиныг ухрааж сонгуулийн үеийн зах зээлийн түүхэн тогтворгүй байдалтай танилцах.
Сонгуулийн үеэр арилжаа хийхийн тулд юуны өмнө хийх шаардлагатай зүйл бол өнгөрсөн хугацаанд зах зээлүүд сонгуулийн үед хэрхэн нөлөөлсөнийг олж үзэх хэрэгтэй. Их Британиас эхлээд АНУ-д, ямар ч цар хүрээтэй сонгууль болж байсан зэх зээл ихэнхдээ өөрчлөлттэй (уналт болон өсөлт!) байдаг байсан.
Судалгаа хийхдээ юуг харах вэ? Сонгуулийн дүн. Тодорхой нэг сонгуулийн дүнг хараад, тухайн үеийн зах зээлийн хөдөлгөөнийг харьцуулна. Тус гэнэтийн ялалт эсвэл ойролцоо өрсөлдөөн зах зээл дээр уналт авчирсан уу, өсөлт авчирсан уу? Валютын ханшийн гэнэтийн өөрчлөлтүүд. Зарим тохиолдолд сонгууль валютын огцом өөрчлөлтийг дагуулдаг. Таны арилжаа хийхээр төлөвлөж буй валют сонгуультай холбоотойгоор ямар хариу үйлдэл үзүүлсэнийг олох. Салбарт гарсан өөрчлөлтүүд. Сонгуулийн өдрийн арилжааны стратегийг сонгохын өмнө өнгөрсөн хугацаанд сонгуультай холбоотойгоор ямар салбарт илүү их нөлөө гарсаныг судлах. Эрчим хүч үү, технологи уу? Судалгаагаа хийгээрэй. Сонгуулийн өмнөх сандрал. Зах зээлүүд сонгуулийн өмнө ямар хандлагатай байсныг мөн олж үзээрэй. Зах зээлд ямар хөдөлгөөн орсон бэ? Тогтворгүй байдал хэр их байсан бэ?
#2 Та утсаа ойр байлгаж, улс төрийн мэдээлэлд хариу үйлдэл хийхийн тулд манай аппликэйшнүүдийг өдөр бүр шалгах.
Сонгуулийн үеэр зах зээлийн тогтворгүй байдалд арилжаа хийхэд мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал. Энэ нь энгийн юм шиг мөртлөө, чухал стратеги. Улс төрийн мэдээ мэдээлэл нь зах зээлийн тэр даруй өөрчлөх чадвартай учир зах зээл хурдан хөдөлгөөнд орсон байгаа үед та ч мөн хурдан хөдлөх хэрэгтэй.
Ямар үед нүдээ цавчлахгүйгээр анхаарах вэ: Шуурхай мэдээ. Аппликэйшнүүдээ байнга шалгаж байгаарай. Улс төрийн ямар томоохон үйл явдал өрнөж, түүнд хүмүүс хэрхэн хандаж байгааг мэдэхээр байнга мэдээ хянах. Хандлагын өөрчлөлт. Илүү том хэмжээний зах зээл ямар хандлагатай байгааг олж анзаарах. Улс төрийн үйл явдлууд хөрөнгө оруулагчдын итгэлийг богино хугацаанд өөрчилснөөр зах зээлийг гэнэтийн хөдөлгөөнд ороход хүргэдэг. Яаралтай сэрэмжлүүлэг. Утсан дээрээ сэрэмжлүүлэг авахаар тохируулснаар муруй үүсэхээс өмнө мэдээлэлтэй байна. Үүний ачаар та өөрийн арилжаалж буй хөрөнгөд нөлөөлж болзошгүй чухал мэдээнд хурдан хариу үйлдэл хийх боломжтой болно.
#3 Бусад боломжид нээлттэй байж, шинэ тэмдэгт судлан, нэг янзын хөрөнгийг хэтрүүлэхээс зайлсхийгээрэй.
Таны арилжаа хийх туршлагаас үл хамааран сонгуулийн өдрийн арилжааны стратегиа сонгохдоо арилжааны түүхээ олон янз байдалтай болгох талаар бодолцоорой. Нэг л хөрөнгөн дээр дагнах нь таныг эрсдэлд өртөмтгий болгож болзошгүй. Харин хөрөнгөнийхөө цар хүрээг өргөжүүлснээр эрсдлийг өөр өөр зах зээл рүү тараах юм. Түүнчлэн, та өмнө нь огт бодолцож байгаагүй зах зээлийн шинэ боломжуудыг өөртөө нээх боломжтой.
Арилжааны стратеги дээрээ тогтохын өмнө юуг судлах вэ: Бусад хөрөнгө: Та өөр ямар хөрөнгө арилжих боломжтойгоо бодоорой. Индекс, бараа бүтээгдэхүүн гэх зэрэг. Сонгуулийн үеийн зах зээлийн тогтворгүй байдлын түүхийг судлаж, бусад арилжаа эрхлэгчид юу хийж байгааг анзаараарай. Салбарын мэдрэг байдал: Аль салбар улс төрийн үйл явдалд илүү мэдрэг байгааг олж мэдэх. Энэ нь эрчим хүч, технологи, эсвэл санхүүгийн салбар байх боломжтой. Арилжааны байршлуудаа илүү олон янз байдал болгох талаар бодолцоорой. Эрсдлийг тэнцвэржүүлэх. Арилжаагаа хэд хэдэн хөрөнгө рүү тараан, нэг хөрөнгөн дээр дагнахаас зайлсхийснээр сонгуулиас шалтгаалсан зах зээлийн гэнэтийн хөдөлгөөний эрсдлийг удирдахад тустай.
#4 Эрсдлийн удирдлагаа давтах. Тайт стоп-лосс ашиглаж, гарахаа төлөвлөөрэй
Та сонгуулийн өмнө, сонгуулийн өдөр эсвэл сонгуулийн дараа арилжаа хийхээс үл хамааран эрсдлийн удирдлагыг давтах нь маш чухал. Сонгууль нь тогтворгүй байдал үүсгэдгээрээ нэртэй бөгөөд өмнө нь дурьдсанчлан, ямар ч үед өөрчлөлт оруулах боломжтой. Тайт стоп-лосс, сайтар бодолцсон гарц төлөвлөгөө нь таныг зах зээлийн гэнэтийн савлалтаас таны хөрөнгийг хамгаалахад туслана.
Эрсдлийн тодорхой хязгаарыг тогтооход юун дээр анхаарах вэ: – Стоп-лосс стратеги. Зах зээл танд алдагдалтай хөдөлгөөнд орох үед позицуудыг автоматаар хаах стоп-лосс тохируулгыг хийснээр учирч болзошгүй алдагдлыг хязгаарлана. – Гарах цэг. Зах зээл огцом савлах тохиолдолд таны шийдвэр гаргалтад сэтгэл хөдлөлөлөөрөө удирдуулахгүйн тулд гарах цэгээ урьдчилан бодож, тодорхойлох хэрэгтэй. -Эрсдэл-урамшууллын харьцаа. Арилжаа бүр ашиг, алдагдлын төлөвлөгөөт арга замтай байлгаж, арилжаа хийхдээ эрсдэл-урамшууллын тодорхой харьцааг үргэлж бодолцоно.
#5 Анхааралтай байх. Бусад хүмүүс сонгуулийн үеийн арилжаандаа хэрхэн хандаж байгааг судлаарай.
Өмнө нь дурьдсанчлан, сонгуулийн үеэр арилжаа хийхэд бусад зүйлд нээлттэй байж, туршиж болох арилжааны шинэ стратегийг бодолцоорой. Үүнийг хийхийн тулд бусад арилжаа эрхлэгчид юу хийж байгааг анзаарах нь зөв эхлэл байна. Гэвч анхааралтай байж, өөрийн арга барил болон эрсдлийн хандлагад тань тохирох стратегийг баримтлахаа бүү мартаарай.
Зах зээлийн хандлагыг үнэлэхэд анхаарах зүйлс: Олон нийтийн байдал. Өөрийн боломжоо нэмэгдүүлэхийн тулд цахим арилжаатай холбоотой олон нийтийн булангуудыг олж, бусад хүмүүс ямар стратеги баримтлаж байгаа талаарх хэлэлцүүлгүүдийг дагах. Мэдээ мэдээлэл. Улс төрийн мэдээ мэдээлэллийг үргэлж цаг тухайд нь авч, сонгуультай холбоотой үүсч болзошгүй зах зээлийн тогтворгүй байдлын талаарх зах зээл шинжээчдийн хэтийн төлөвийн талаар уншиж судлах. Арилжааны чиг хандлага. Арилжааны өнөөгийн чиг хандлагыг олж харах! Урам зоригтой байж, бусад арилжаа эрхлэгчид сонгуульд хэрхэн бэлтгэж байгааг олж мэдэхийн тулд чиг хандлагыг ажиглаарай.
#6 Хамгийн гол нь үндсэн зарчим болох эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахаа бүү мартаарай.
Сонгуулийн өдрийн арилжааны стратегиа төлөвлөхдөө сонгууль зах зээлийн тогтворгүй байдлыг бий болгодог цорын ганц хүчин зүйл биш гэдгийг санаарай. Арилжааны үндсэн зарчмууд нэн чухал хэвээр байна. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг байнга хянах нь чухал. Учир нь тэдгээр хүчин зүйлс нь зах зээлийн хөдөлгөөнд ихэнхдээ томоохон үүргийг гүйцэтгэдэг.
Улс төрийн үйл явдлуудаас гадна харгалзаж үзэх зүйлс: – Инфляцийн мэдээлэл. Инфляцийн чиг хандлагыг хянаснаар эдгээр нь сонгуулийн үр дүнтэй зэрэгцэн зах зээлийн хариу үйлдэлд нөлөөлөх боломжтой. – Зээлийн хүү. Төв банкны зээлийн хүүтэй холбоотой шийдвэрүүд нь зах зээлд өөрчлөлт оруулах боломжтой. Тиймээс сонгууль анхаарлын төвд байгаа энэ үед хүүний өөрчлөлт гарч болзошгүй. – Хөдөлмөр эрхлэлтийн тайлангууд. Сонгуулийн үр дүнгээс үл хамааран зах зээлд өөрчлөлт оруулдаг өөр нэг гол үзүүлэлт нь хөдөлмөрийн зах зээл байдаг.
Судалгаагаа хийгээд, эрсдлийн удирдлагад бэлтгээд, бусад зүйлд нээлттэй байгаарай.
Сонгуулийн үеэр арилжаа хийх нь тааварлашгүй байж болох хэдий ч, зөв стратегийг баримталсанаар зах зээлийн тогторгүй байдлыг давахад илүү бэлтгэлтэй байна. Түүхэн чиг хандлагуудыг судлаж, мэдээ мэдээлэлтэй ойр байж, шинэ хөрөнгөний талаар судлаж, эрсдлийн үндэслэлтэй удирдлагад үргэлж бэлтгэхээ бшү мартаарай. Уян хатан байж, мэдээ мэдээллийг цаг тухайд нь авч, өөрийн стратегийг шаардлагатай бол тохируулан өөрчлөхөд бэлэн байгаарай.
Зах зээлийн боломжит тогтворгүй байдалтай тулахад та бэлэн үү? Яг одоо арилжа